2010-10-19
     Өнөөдөр бүрхэг, цастай өдөр байлаа. Энэ дууг гэрээсээ гарахдаа сонсоод гарсан. Өдөржингөө сонссон... Цас, энэ дуу хоёр нийлээд намайг бүүр гунигтай, хөндүүртэй болгоцон байсан. Дуугаа сонсоол, цонхоор гадагшаа ширтмээр... хэнтэй ч юу ч яримааргүй, сонин, бүрхэг, гунигтай өдөр байлаа. Би хэнд ч хэрэггүй юм шиг, хүмүүс хажуугаар зөрж өнгөрөхөд цаг хугацаа удааширцан юм шиг, тэгээд би дунд нь гацчихсан хаашаа ч явахгүй, ямар нэгэн зүйлд уусан шингэх гээд ч байгаа юм шиг, зарим хүмүүс надаас нүүрээ буруулцан ч юм шиг, би өөрөө өөрийгөө нэг бол үзэн ядаад, нэг бол өрөвдөөд...  Зүгээр л төөрсөн...
2010-09-07
Өчигдөр шөнө орондоо ороод толгойгоо дэрэн дээр тавьсан чинь бодлууд орж ирэв....  Бодлуудаа нийлүүлээд ийм юм болгож тавив...

                        Зөрчил
Би өрнө
Тоосгон ханыг
Улам зузаан
Өөрийгөө тойруулан

    ***
Сэтгэлийнхээ гянданд
Хоригдох ял...
Зөвхөн ганц
Ганцаардал найз...

    ***
Нулимс үнэртэнэ
Хүйтэн хананаас
Хархнууд гүйлдэнэ
Бодлын ёроолд

    ***
Хананы цаана
Тэдний алхаа
Зүрхэнд цуурайтах
Гэрлийн хэлтэрхий

    ***
Үүрд биш ч
Ганцаараа бус
Тэдэнтэй холилдон
Эргэлдэхийг хүснэ

    ***
Айдсийн соронз
Төмрөн биеийг минь
Хүсээгүй зүгээс
Даллахыг нь зөвшөөрөхгүй

    ***
Шуналтай зүүндэндээ
Амьдрахыг мөрөөдөвч
Сэрэ...
2010-08-30
IxoRa хамтлаг анх 2010 оны 6-р сарын 7нд байгуулагдаж байлаа.  IxoRa хамтлагийн хүсдэг ганц зүйл бол өмнө нь хаана ч, хэн ч тоглоогүй тэр хөгжмийг эрэлхийлж, өөрсдийн хүсэл зоригоосоо тэр хөгжмөө хайх...


IxoRa хамгийн тэсвэртэй, үзэсгэлэнтэй бас ховор содон цэцэг. Биднээс гарах аялгуу IxoRa цэцэг шиг л...




Ixora хамтлаг бөмбөрчин Лхам, гитарчин Shigo, басс гитарчин Цацрал, дуучин Dono гэсэн гишүүдтэй.




IxoRa хамтлаг одоогоор өөрсдийн гэсэн 3 дуутай байгаа. Дууныхаа үгнүүдийг орууллаа.


С. Анударийн дурсгалд

 

Эгэл жирийн амьдрал утгатай байна гэж үү

Эцэс төгсгөлгүй оршдог зүйл гэж байдаг юм уу

Цаг ...