2010-09-16
С. Анударь-н 4 биш 4 туужыг уншиж дуусгалаа. Бусад уншиж байсан зохиолуудаас эрс өөр, өвөрмөц, хэрцгий, шударга байсан болохоор зарим хэсгийг нь ойлгох гэж толгойгоо жоохон гашилгасан. Уншиж байхдаа ганц хоёр таалагдсан өгүүлбэр, үгнүүдээ тодруулагчаар зурсан тэрнийгээ биччихэе.

- Хийх хамгийн дуртай юм шаналлаас гаралтай (миний хувьд хамгийн үнэн...)
- Яршиг бол хэтэрхий, зайлсан, салсан жаргал
- Бүх юм өмхийвтөр новш
- Зарим хүмүүс хугарсан газраа бүр хатууждаг
- Байгаа байхгүйн хооронд дүүжлүүлсэн юмнууд
- Сэтгэлийн бөөлжис удалгүй, одоохон бүх юм болно гэдгийг ойлгоно, мэдэрнэ, ойлгонгуут дотор...