2010-08-30
IxoRa
IxoRa хамтлаг анх 2010 оны 6-р сарын 7нд байгуулагдаж байлаа.  IxoRa хамтлагийн хүсдэг ганц зүйл бол өмнө нь хаана ч, хэн ч тоглоогүй тэр хөгжмийг эрэлхийлж, өөрсдийн хүсэл зоригоосоо тэр хөгжмөө хайх...


IxoRa хамгийн тэсвэртэй, үзэсгэлэнтэй бас ховор содон цэцэг. Биднээс гарах аялгуу IxoRa цэцэг шиг л...




Ixora хамтлаг бөмбөрчин Лхам, гитарчин Shigo, басс гитарчин Цацрал, дуучин Dono гэсэн гишүүдтэй.




IxoRa хамтлаг одоогоор өөрсдийн гэсэн 3 дуутай байгаа. Дууныхаа үгнүүдийг орууллаа.


С. Анударийн дурсгалд

 

Эгэл жирийн амьдрал утгатай байна гэж үү

Эцэс төгсгөлгүй оршдог зүйл гэж байдаг юм уу

Цаг хугацаа хэзээ ч хэнийг ч хүлээхгүй ээ

Хэзээ нэгэн цагт бүгд оргүй хоосонд уусна

Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн хүссэнээрээ нисмээр

            Дахилт:           Харанхуйгаас ч айхгүй

                                    Салхинаас ч зугтахгүй

                                    Галд ч шатахгүй

                                    Далайд ч живэхгүй

                                    Цөхрөлөөс ч итгэлийг ургуулж

                                    Зовлонгоос ч жаргалыг олно

                                    Нэгэнт эхэлсэн буцахыг хүсэхгүй

                                    Намайг хэн ч хэзээ ч хорихгүй

Хувь тавилангийн оноолт гээд бууж өгөх гэж үү

Хүсэл тэмүүллээ булшилчаад амьд байна гэж хэлэх үү

Хэн нэгэнд таалагдах гэж жүжигчин болж чадахгүй ээ

Хэнд ч хэзээ ч юу ч тохиолдож болно

Хуурамч бүхнээс ангижраад зөвхөн зүрх сэтгэлээ дагамаар

Дахилт:           Харанхуйгаас ч айхгүй

                                    Салхинаас ч зугтахгүй

                                    Галд ч шатахгүй

                                    Далайд ч живэхгүй

                                    Цөхрөлөөс ч итгэлийг ургуулж

                                    Зовлонгоос ч жаргалыг олно

                                    Нэгэнт эхэлсэн буцахыг хүсэхгүй

                                    Намайг хэн ч хэзээ ч хорихгүй

Хайр дурлал тэгээд шаналал зовлонг мартаад

Хэнд ч хамаарахгүй эрх чөлөөгөө олоод

Хэн ч мэдэхгүй өөрийнхөө диваажинг бүтээгээд

Хав харанхуйгаас ч гэрлийг олтлоо нисмээр

Хайж олоод тэндээ би үүрд үлмдээр

 

            Үхье гэвэл үхэх зоригтой бай

            Яг одоо буугаа тулгаад гохоо дар

            Амьдарья гэвэл амьдрах зоригтой бай

            Амьдарсан шиг амьдар

            Аль нэгийг нь сонго ! 
                                                                 /lyrics by Musungvnj/

Новшийн сэтгэл


Хажууд хэн ч алга
Харанхуй бүгдийг нөмрөнө
Хүндэлдэг бүхэн новш
Хайр сэтгэл ч үгүй
Хэрээнүүд дээгүүр нисч
Хүүр болохыг хүлээнэ
Хэдхэн хоромын дотор
Хүнээ би алдана
    
Хүний новшийн сэтгэл
     ийм зүйл бодоход хүргэнэ.               /lyrics by Musungvnj/


......................


Зовлонг долоохоороо чамайг хүснэ
Жаргалыг харахаараа чамаас айна
Хайртай учирвал чамайг мартана
Өрөвдүүлэх гэсэндээ чамайг үгүйлнэ
     Үхэл чамаас
     Үүрдийг хүснэ
Чам руу очихдоо айдсыг л мэдрэнэ
Чамаас явахдаа бүхнийг мэдрэнэ
Хурц гэрлээрээ намайг дуудвал
Хуураад ч хамаагүй чамаас зугтана
     Үхэл чамаас
     Үүрдийг хүснэ

                                    /lyrics by Everose & Musungvnj/



Цаашид улам хичээх болно ооо, дэмждэг бүх хүмүүстээ мааааш их баярладаг шүү !!!
=D =D =D =D =D =D =D





Бичсэн: everose | цаг: 22:39 | Миний тухай
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(10)
Сэтгэгдэл:


Залуу хүүхдүүд ингээд амьд хөгжим дараад өөрсдөө дуугаа зохиогоод явж байгаад мааш их талархаж олзуурхаж байна би...Амжилт хүсье...гэж би аль дээр хэлж байсан байшд тээ хэхэ..Тэгсэн чинь харин сүүлд нь Долгион шүүгч Ухнаа гуай эд нар бас бүгд л хэлж байналээ...Гэхдээ би түрүүлж хэлсий шүү хэхэ...Зурагтаар хараал мэдлээшд танай хамтлаг гэж
Бичсэн: Зоригт ван цаг: 00:22, 2011-05-07 | Холбоос | |


хаана нь байнаа би мунгинаад нэг л олж чадахгүй байна улайх
Бичсэн: Зочин цаг: 11:31, 2010-09-17 | Холбоос | |


minii blogt duunuud maani videogoor bgaa...
Бичсэн: musungvnj цаг: 01:42, 2010-09-17 | Холбоос | |


Зүгээрээ...Харин дууг чинь сонсоод үзчих юмсан... ярзайтал инээх
Бичсэн: Зоригт ван цаг: 22:52, 2010-09-16 | Холбоос | |


Bayrlajiinoo
Neeree blogiin maan hamgiin hamgiin ehnii commentiig bichsen lhamagiin selgeendee ih bayrlaa.
Zorigt wand bas mash ih bayrlaa.
Бичсэн: everose цаг: 19:42, 2010-09-16 | Холбоос | |


Залуу хүүхдүүд ингээд амьд хөгжим дараад өөрсдөө дуугаа зохиогоод явж байгаад мааш их талархаж олзуурхаж байна би...Амжилт хүсье...Сонирхол нэгтэй л хүүхдүүд байна... алга ташилт
Бичсэн: Зоригт ван цаг: 23:11, 2010-09-15 | Холбоос | |


Hi
harin ugasa uursdiiguu l tuluuluulj ene zurgiig tavisiin gehdee yag chinii helsneer tusuuluud harsn chn neh huurhun sanagdchlaa баяртай байна
Бичсэн: everose цаг: 11:17, 2010-09-15 | Холбоос | |


haha
ene simpson-ii zurgiig harchin mani hed shig sanagdchihlaa uugna aav ni lhamaa eej ni chi bart bi ohin ni hahaha
Бичсэн: shigo цаг: 21:09, 2010-09-14 | Холбоос | |


taaank yuu
guutaraan ashigluulsand chen taank yuu. тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 00:24, 2010-09-07 | Холбоос | |


Goy blog bno. Nvd owdohoorgvi yum bn ярзайтал инээх
Бичсэн: Lhamaa-giin selgee (зочин) цаг: 01:25, 2010-08-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax