2010-09-07
Бодлууд орж ирэв
Өчигдөр шөнө орондоо ороод толгойгоо дэрэн дээр тавьсан чинь бодлууд орж ирэв....  Бодлуудаа нийлүүлээд ийм юм болгож тавив...

                        Зөрчил
Би өрнө
Тоосгон ханыг
Улам зузаан
Өөрийгөө тойруулан

    ***
Сэтгэлийнхээ гянданд
Хоригдох ял...
Зөвхөн ганц
Ганцаардал найз...

    ***
Нулимс үнэртэнэ
Хүйтэн хананаас
Хархнууд гүйлдэнэ
Бодлын ёроолд

    ***
Хананы цаана
Тэдний алхаа
Зүрхэнд цуурайтах
Гэрлийн хэлтэрхий

    ***
Үүрд биш ч
Ганцаараа бус
Тэдэнтэй холилдон
Эргэлдэхийг хүснэ

    ***
Айдсийн соронз
Төмрөн биеийг минь
Хүсээгүй зүгээс
Даллахыг нь зөвшөөрөхгүй

    ***
Шуналтай зүүндэндээ
Амьдрахыг мөрөөдөвч
Сэрэхдээ би
Өнгө ялгахгүй

    ***
Миний "Худал"-г
Тэд нарын "Үнэн"
Ховсдож орхиход
Өөртэйгөө хэрэлдсэн
    ***
Би нураана   
Тоосгон ханыг
Тэд угтана
Буцах замгүй....


        by Everose
     
Бичсэн: everose | цаг: 23:33 | Миний тухай
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6)
Сэтгэгдэл:


Ene chn manai 5dax duunii vg shdee..xexe..tiim bizdee Dono?
Бичсэн: musungvnj цаг: 12:26, 2010-09-24 | Холбоос | |


Бодлуудыг чинь уншаад бодолд оров. гоё шүү
Бичсэн: LetMaidar цаг: 14:22, 2010-09-21 | Холбоос | |


таалагдлаа...дуурь болгочиххихи..энэ нэг японы шүлгийн урсгал шиг юм б.на тэ
Бичсэн: upshot_gp цаг: 22:09, 2010-09-20 | Холбоос | |


Goy yum bn. Duu bolgooch гоё шүү
Бичсэн: 1 1=1 (зочин) цаг: 22:24, 2010-09-16 | Холбоос | |


тасарчиж..... гоё шүү
Бичсэн: luna цаг: 04:02, 2010-09-08 | Холбоос | |


"хөөрхөн" бодлууд байшү
Бичсэн: хундага цаг: 00:06, 2010-09-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax