2010-09-16
4 биш 4-г уншиж дуусгав
С. Анударь-н 4 биш 4 туужыг уншиж дуусгалаа. Бусад уншиж байсан зохиолуудаас эрс өөр, өвөрмөц, хэрцгий, шударга байсан болохоор зарим хэсгийг нь ойлгох гэж толгойгоо жоохон гашилгасан. Уншиж байхдаа ганц хоёр таалагдсан өгүүлбэр, үгнүүдээ тодруулагчаар зурсан тэрнийгээ биччихэе.

- Хийх хамгийн дуртай юм шаналлаас гаралтай (миний хувьд хамгийн үнэн...)
- Яршиг бол хэтэрхий, зайлсан, салсан жаргал
- Бүх юм өмхийвтөр новш
- Зарим хүмүүс хугарсан газраа бүр хатууждаг
- Байгаа байхгүйн хооронд дүүжлүүлсэн юмнууд
- Сэтгэлийн бөөлжис удалгүй, одоохон бүх юм болно гэдгийг ойлгоно, мэдэрнэ, ойлгонгуут дотор цутгаад орж ирэв
- Хэн мэдсэн-нуруу руу нь хутга
- Чамайг яаж ч зүссэн шийдвэртээ харамсаж эргэлзэж болохгүй
- Амьдрал надад хэтэрхий үхтлээ хайртай, Тэгээд би өөрийнхөөрөө байх ёстой. Өөрөөсөө өөр юм байлгаж болохгүй
- Өнөөдрөөс илүү юмыг дандаа хүлээдэг. Илүү юм болохгүй гэж мэдлээ ч хүлээдэг


Энэ зохиолыг уншаад.... Зоригтой байх хэцүү, гэхдээ л зоригтой байжыж амьдралаас авах гэснээ авна... Ийм л зүйл бодогдсон. Гэхдээ би одоо хүртэл юуны талаар уншсанаа дахин дахин бодсоор л байна...

Уншиж үзнэ бизээ
  www.4shared.com/document/cgcYDn9r/4bish4tuuj.html



Бичсэн: everose | цаг: 19:42 | Ном унших дуртай
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(7)
Сэтгэгдэл:


Бүх юм
Бичсэн: Зочин цаг: 17:17, 2021-08-04 | Холбоос | |


Намайг унш. Анугаас дутахгүй
Бичсэн: Зочин цаг: 12:05, 2010-10-27 | Холбоос | |


mar2 baiv ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 11:29, 2010-10-27 | Холбоос | |


ene mortuud n bas dajiimshig

Би юмыг дуусгал нь, тултал нь юу ч үлдээлгүй хийх дуртай. Тэгээд та нараас
нэгийг, хоёрыг, гурвыг … цааш нь харуулна. Чи амьд уу, үхсэн үү, бүгдээрээ
байна уу, үгүй юу ялгаагүй хэрэггүй. Юу ч, юунд ч хэрэггүй. Би алдлаа гээд
юу чболохгүй. Тэгэхдээ би одоохондоо амьдрахаар шийдсэн, зүгээргүйгээр
тултал нь. Тэгээд тайрсан калибр. баярлах
Бичсэн: Зочин цаг: 11:28, 2010-10-27 | Холбоос | |


anh unshaad l ene zohiold aimar duralsan shd. Hamgiin hairtai zohioluudiin neg.
Nadaa taalagddag hesgees bas negiig nemchey:

"Өөрийгөө яг тийм гэж хэлэх хэцүү, хэцүүгээс гадна боломжгүй. Боломжтой ч байж болно. Мэдэхгүй. Мэдсэн ч хэвээрээ. Тодорхой чанар гэвэл. Чанар гэж юу юм. Тодорхойлолт. Чанарын тодорхойлолт. Тодорхойлолт олон үгтэй. Үг болгоныг тодорхойлох... Ингээд цаашаа. Яршиг. Би байгаагаараа байна. Би ийм. Ямар харагдаж байна, тэгж л харагдаж байг. Би тийм. өөр ч байж магадгүй. Хамаа алга. Тэгэхдээ би юмыг бодсоноороо хийдэг. Заримдаа илүү, заримдаа дутуу."
Бичсэн: eternalzul22 цаг: 06:46, 2010-10-27 | Холбоос | |


өмнө нь нэг удаа уншиж байсан, ойлгоогүй болоод ч тэрүү ер нь л таалагдаагүйдээ хэлээ гаргах. аюурзана унших харин өөр байдаг.
Бичсэн: Yaruu (зочин) цаг: 01:35, 2010-10-27 | Холбоос | |


bi l law neg unshaad oilgohgui yum bn хэлээ гаргах.
Бичсэн: 4 bish 5 (зочин) цаг: 22:22, 2010-09-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax