2010-10-19
Цастай өдөр
     Өнөөдөр бүрхэг, цастай өдөр байлаа. Энэ дууг гэрээсээ гарахдаа сонсоод гарсан. Өдөржингөө сонссон... Цас, энэ дуу хоёр нийлээд намайг бүүр гунигтай, хөндүүртэй болгоцон байсан. Дуугаа сонсоол, цонхоор гадагшаа ширтмээр... хэнтэй ч юу ч яримааргүй, сонин, бүрхэг, гунигтай өдөр байлаа. Би хэнд ч хэрэггүй юм шиг, хүмүүс хажуугаар зөрж өнгөрөхөд цаг хугацаа удааширцан юм шиг, тэгээд би дунд нь гацчихсан хаашаа ч явахгүй, ямар нэгэн зүйлд уусан шингэх гээд ч байгаа юм шиг, зарим хүмүүс надаас нүүрээ буруулцан ч юм шиг, би өөрөө өөрийгөө нэг бол үзэн ядаад, нэг бол өрөвдөөд...  Зүгээр л төөрсөн. Зүг чиг зааж өгөх одыг үгүйлж байна. Нэг л хоосон мэдрэмж. Гэхдээ л би хичээсээр ирсэн...




Хэтэрхий гунигласныг минь ингэж анзаарсан байсан...

             
  Хичнээн бороо орсон ч арилан одохгүй цэвдэг сэтгэл
     Хаана байгаа нь мэдэгдэхгүй зүрх сэтгэл
     Хэдий хүртэл дааруулахыг мэдэхгүй
     Учир битүүлэг нүдний харц
     Уйтгараас ч хүнд мэдрэгдэнэ
     Гэрэл гэгээг ч хүсэхгүй мэт...
     Дэндүү гүн ангал дунд байх шиг
     Тэндээс аврагдахыг ч хүсэхгүй
     Хичнээн нар ээсэн ч хайлж урсахгүй цэвдэг сэтгэл....
  /By Musungvnj/ 2010-10-18 
                    Жич: Найздаа маш их баярлалаа. Шүлэг нь маш их таалагдсан.

     Гунигтай өдрүүд энүүгээр дуусахгүй л дээ. Гэхдээ ийм өдөр байлаа гээд хажууд маань хайртай хүмүүс маань байгаа болохоор гуниг өөрөө аз жаргал шиг санагджийн.


Өө нээрээ нээх сайхан маруужин идхиймсан

Бичсэн: everose | цаг: 00:05 | Миний тухай
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Hetsvv ch yum shig goy ch yum shig ... гуниглах
Бичсэн: Mutual цаг: 22:13, 2010-10-19 | Холбоос | |


уйлах хөөрхий
Бичсэн: upshot_gp цаг: 09:58, 2010-10-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax